70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Хүний нөөцийн ил тод байдал

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хангалт мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн: Б.Жаргалмаа 212 тоот Утас:70374303
  • Хүний нөөцийн хөгжлийн стратеги
  • Бүтэц орон тоо
  • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ, мэдээлэл
  • Журам, дүрэм
  • Нээлттэй ажлын байрны зар
  • Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчид
  • хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
  • Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм

Зорилт 3.1.Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн  бусад ажилтныг чадавхижуулахад хамтын ажиллагааг өргөжүүлэх

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

3.1.1.Салбарын эрэлт хэрэгцээ, олон улсын жишигт нийцсэн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж, мэргэжлийн холбоодууд болон  суралцагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэнэ.

3.1.2.Эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүдийг чадавхижуулах, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Тасралтгүй суралцагч-ЭМЧ”, “Чадварлаг сувилагч ” төсөл, хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлнэ

3.1.3.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын хамтын ажиллагааг сайжруулна

Зорилт 3.2. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах  хөтөлбөрийг хэрэгжүүлэх

3.2.1.Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвөлгөөг жил бүр батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллана

Эрүүл мэндийн салбарын 2023-2026 оны стратеги төлөвлөгөө ТАТАХ

Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоо 2022-01-07 Б/01 Татах

Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоо 2022-12-14 Б/138 Татах

Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоо 2023-05-26 Б/62 Татах

Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоо 2024-01-02 Б/01 Татах

Албан тушаалын нэр

тодорхойлолт

1

Эрүүл мэндийн газрын дарга

Үзэх

Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтэс

2

Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга

Үзэх

3

Салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалт , бүртгэл .төсвийн төлөвлөлт дотоод аудит хариуцсан

Үзэх

4

Салбарын хүний төлөвлөлт хангалт, эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Үзэх

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс

7

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга

Үзэх

8

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, эрсдэл үнэлгээ, яаралтай тусламж хариуцсан мэргэжилтэн

Үзэх

9

Эм эмнэлгийн хэрэгслийн хангамж хүртээмж, чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээ, эмийн сан хариуцсан

үзэх

10 Сум өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Үзэх

11

Сувилахуй хөнгөвчлөх, эмчилгээний тусламж үйлчилгээ хариуцсан

Үзэх

12

Оношлогоо, эмчилгээний технологи хариуцсан мэргэжилтэн

Үзэх

13

Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Үзэх

14

Яаралтай гамшгийн үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Үзэх

15

Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Үзэх

Хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтэс

16

Хяналт шинжилгээ үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга

Үзэх

17

Эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

Үзэх

18

Хяналт шинжилгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтэн

Үзэх

Хяналт шалгалтын хэлтэс

19

Хяналт шалгалтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч

Үзэх

20

Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч

Үзэх

21

ЭАХХУБ Эмчилгээний чанар хяналт

Үзэх

Нийгмийн эрүүл мэндийн төв

22

НЭМТ-ийн дарга

Үзэх

23

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн

Үзэх

24

Тархвар судлаач

үзэх

25

Халдварт өвчин, харшлаас сэргийлэх, үндэсний хөтөлбөр, БЗДХ./ДОХ -ын хөтөлбөрийн зохицуулагч

Үзэх

26

Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн зохицуулагч

Үзэх

27

Халдварт бус өвчний сэргийлэлт хяналт, ахмад настны эрүүл мэнд хариуцсан эмч

үзэх

28

Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан

Үзэх

29

Элэг бүтэн үндэсний хөтөлбөрийн зохицуулагч

Үзэх

30

Өсвөр үеийн Эрүүл мэнд хариуцсан эмч

үзэх

31

Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан эмч

Үзэх

32

Хавдрын эрүүл мэндийн асуудал хариуцсан эмч

Үзэх

33

Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хоололтыг дэмжих үндэсний хөтөлбөрийн арга зүйч

үзэх

34

Эх хүүхэд, нөхөн үржихүйн Эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн арга зүйч

Үзэх

35

Эх хүүхэд, нөхөн үржихүйн Эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн арга зүйч

Үзэх

36

Эрүүл чийрэг эр хүн үндэсний хөтөлбөрийн зохицуулагч

үзэх

37

Хавдрын эсрэг үндэсний хөтөлбөрийн арга зүйч

Үзэх

38

Элэг бүтэн үндэсний хөтөлбөрийн арга зүйч

Үзэх

39

Халдварт бус өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн арга зүйч, сувилагч

үзэх

40

Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн арга зүйч

Үзэх

41

Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн арга зүйч

Үзэх

42

“Халдварт бус өвчинтэй тэмцэх”, “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” үндэсний хөтөлбөрийн арга зүйч

үзэх

43

Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн арга зүйч

Үзэх

44

Халдварт өвчин, харшлаас сэргийлэх, үндэсний хөтөлбөр, БЗДХ./ДОХ -ын хөтөлбөрийн арга зүйч

Үзэх

45

Дархлаажуулалтын бага эмч

үзэх

46

Голомтын ариутгагч

Үзэх

хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ татах

төрийн сангийн санхүүжилтээр суралцагчдын мэдээлэл татах

Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам татах

Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам татах

Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх, журам татах

 

8.6.21.мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг /эх/- ийн нэр, өөрийн нэр, суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлын дүн, гэрээний хэрэгжилт

 

 

 

 

8.6.21

 

 

 

 

 

мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр

 

Жамъяндорж овогтой Доржнамсан

 

 

Одхүү овогтой

Уянга

 

8.6.21

 

 

суралцаж байгаа улс

 

 

Монгол

 

Монгол

 

8.6.21

 

сургуулийн нэр

 

УНТЭ

 

ЭМХТ

 

 

8.6.21

 

 

мэргэжил

 

 

Хүний их эмч

 

Сувилагч

 

8.6.21

 

 

суралцах хугацаа

 

03 сар

 

 

1 сар

 

8.6.21

 

 

 

 

8.6.21

мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлын дүн

 

ЭМХТ Төрийн сан

 

 

 

 

ЭМХТ Төрийн сан

 

 

 

гэрээний хэрэгжилт

 

 

2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн Хэвлийн хөндийн хэт авиа оношилгоо мэргэжил дээшлүүлэх чиглэлээр суралцаж байгаа

2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн “эрүүл мэндийн бүртгэл мэдээлэлийн ажилтан” мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцаж байгаа

 

Бүтэц сул орон тооны мэдээлэл

Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 03 ны өдрийн 415 дугаар тушаал, 2020  оны 01 дүгээр сарын 24 ны өдрийн А/37 дугаар тушаалаар тус тус батлагдсан аймгийн эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрэм, бүтэц  үйл ажиллагааны чиглэлийн дагуу бүтэц орон тоогоо батлуулан үйл ажиллагаа явуулдаг. 2023 онд Мэргэжлийн хяналтын газраас шилжин ирсэн 6 орон тоог “Хяналт шалгалтын хэлтэс” нэртэйгээр 1 хэлтэс болгон нэмж  батлуулан нийт 76 бүтэц орон тоотойгоор 5 хэлтэс, 1 НЭМТөвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.  Төрийн үйлчилгээний байгууллагын  цалин хөлсний ялгаатай байдлаас шалтгаалан Эрүүл мэндийн газарт мэргэшсэн хүний нөөцийн дутагдал үүссэн. 2023 оны эхний хагас жилийн байдлаар ТЗ-ийн албан тушаалд 9  их эмч, эмнэлгийн дээд мэргэжилтний сул орон тоо, ТҮ-ийн албан тушаалд 2 их эмчийн сул орон тоо байна. Сул орон тоог тухай бүр Төрийн албаны салбар зөвлөл болон байгууллагын цахим хуудсаар нээлттэй зарлаж байна. Ажлын байрны сул орон тооны зарыг  2023 онд 3 удаа Дархан-Уул аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөр дамжуулан зарлуулж сул орон тоог нөхөх арга хэмжээ авч ажилласан.

Орон нутгийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр санаачлагатай ажиллаж, түрээсийн орон сууц, бусад хэлбэрээр орон сууцтай болгох үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Эрүүл мэндийн ажилчдын цалин, нэмэгдэл хөлс, нөхөн төлбөр, тусламж дэмжлэгийг  холбогдох хууль журам, байгууллагын дотоод журмын дагуу тухай бүр шийдвэрлэж ажилласан. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, 29.5 дахь заалтын дагуу олон жил ажилласан эмч, мэргэжилтнүүдийг төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжинд  эмч мэргэжилтнийг тогтмол хамруулдаг.

Эмч мэргэжилтнүүдийн эмчлэх, сувилах, эм барих, эх барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг. Идэвхитэй хөдөлгөөн, биеийн тамирын уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтыг олон хэлбэрээр зохион байгуулаж, тогтмол өдөр биеийн тамираар хичээллэх боломж нөхцөлөөр хангах, албан хаагчдыг  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтанд  зохион байгуулалттай  хамруулан ажиллаж байна

Эмнэлгийн мэргэжилтний ажиллан суралцах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, орон нутгийн эмнэлгийн мэргэжилтэнг лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад дадлагажуулан сургах, лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын эмнэлгийн мэргэжилтэнг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, орон нутгийн анхан шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад сэлгэн ажиллуулах арга хэмжээг дэмжиж ажиллана.

 

1.Япон улсын Токио хотын ахлах сургуульд 11 жил англи хэлний багшаар ажилласан туршлагатай С.Саруул багшийн зохион байгуулж буй “Англи хэлний яриа”-ны сургалтад нэгдсэн эмнэлгийн 18 эмч хамрагдсан. АЗДТГ –аас “Тасралтгүй суралцагч-эмч” төсөл хөтөлбөрийн   хүрээнд Дархан-уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх “ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ”-49 дэхь, удаагийн сургалтыг орон нутагтаа зохион байгуулж ажилласан. Их эмч-24, сувилагч тусгай мэргэжилтэн-16. ЭМГ-аас Нэгдсэн эмнэлэг, Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн эмч нарт “Олон нийтэд түшиглэсэн нялх, бага насны хүүхдийн хооллолт”-ын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдсан. Нийт- 14 эмч хамрагдсан

БНСУ, БНХУлсад нийт-6 эмч, сувилагч, эх баригч нар гадаадын сургалтад хамрагдсан. 

Хавдрын эрт илрүүлэг ач холбогдол, урьдчилан сэргийлэлт, Хавдартай өвчтөний СТҮ-ний төрөл авах арга хэмжээ, Хими хөнгөвчлөх эмчилгээний тусламж үйлчилгээ гэсэн 3 чиглэлээр сургалт, ЭМЯ, ЭМХТ, ЭХЭМҮТ, ХӨСТ, дээд шатний байгууллагат 34 удаа давхардсан тоогоор 156 хурал цуглаан семинарт хамрагдсан.

 

2.2023-2024оны төгсөлтийн дараах төрийн сангий сургалтад нийт төрөлжсөн мэргэжлээр 14 их эмч, тусгай мэргэжилтэн, дээшлүүлэх чиглэлээр 9 сувилагч тусгай мэргэжилтэнтэй төрийн сангийн сургалтын 3 алсан гэрээг байгуулж ЭМХөгжлийн төвд нийт 34 гэрээг хүргүүллээ. 74 мэргэжилтний шагналын асуудлыг шийдвэрлэсэн.

Төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр мэргэжил дээшлүүлэх болон төрөлжсөн мэргэшил эзэмших, эрүүл мэндийн удирдах ажилтнуудыг үе шаттайгаар бэлтгэн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

 

2023 оны хагас жилийн байдлаар нийт сургалт семинар 245 удаагийн сургалтад давхардсан тоогоор 2354 эрүүл мэндийн ажилтан хамрагдсан байна. Үүнд: Зөвлөгөөн орон нутагт зохион байгуулсан зөвлөгөөнд -21 удаа 185 албан хаагч/ эрдэм шинжилгээний бага хурал -2 удаа/ Улсын хэмжээнд оролцсон зөвөлгөөн-15 удаа 125 эмч эрүүл мэндийн ажилчид байгууллагын шуурхай зөвөлгөөн болон 2023 оны ЭМГ-ын удирдах ажилтны чадавхийг сайжруулах сургалт 1 удаа 110 ажилтан албан хаагч нар оролцсон. бусад ажлын байрны сургалт 141 удаа 321 ажилтан албан хаагч хамрагдсан

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч (цаашид “төрийн албан хаагч” гэх)-ийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан тохиолдолд тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно.

1.3. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан хариуцсан салбар, байгууллага, нэгжид ажиллаж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавьж, төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ дүрмээр хүлээсэн хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Хоёр. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ

2.1. Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө:

      2.1.1. үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ  Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина;

      2.1.2. шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна;

      2.1.3. төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  дээдлэн хүндэтгэнэ;

      2.1.4. ард түмэндээ чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэнэ;

      2.1.5. албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна;

      2.1.6. албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байна;

      2.1.7. захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ.

Гурав. Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага

3.1. Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:

      3.1.1. энэ дүрмийн 2.1.1-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;

          3.1.1.б. хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;

          3.1.1.в. харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах;

          3.1.1.г. үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх;

          3.1.1.д. төрийн болон байгууллагын, хувь хүний хуулиар хамгаалагдсан  нууцыг чандлан хамгаалах;

          3.1.1.е. бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардахгүй байх;

          3.1.1.ё. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх.

      3.1.2. энэ дүрмийн 2.1.2-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.2.а. өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;

          3.1.2.б. өөрийн хөрөнгө, орлогын байдал, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаар эрх бүхий байгууллагад үнэн зөв мэдээлэх;

          3.1.2.в. төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийг зөв, гамтай, цэвэр нямбай ашиглах;

          3.1.2.г. албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, бусад хангамж эдлэхгүй байх;
          3.1.2.д. хамаарал бүхий этгээдийн ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх.

      3.1.3. энэ дүрмийн 2.1.3-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.3.а. төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

          3.1.3.б. албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх;

          3.1.3.в. жендерийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс  ангид байх;

          3.1.3.г. төрт ёс, түүх, соёлын өв уламжлалаас суралцах, Монголын ард түмний соёл, зан үйлийг хүндэтгэх.

      3.1.4. энэ дүрмийн 2.1.4-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.4.а. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;

          3.1.4.б. төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх; 

          3.1.4.в. гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг чанд баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)

          3.1.4.г.  гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)

          3.1.4.д. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих; (Энэ дэд заалтын дугаарыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)

          3.1.4.е. төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл ажиллагааг үл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх. (Энэ дэд заалтын дугаарыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)

      3.1.5. энэ дүрмийн 2.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.5.а. албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд  бүрэн хариуцах;

          3.1.5.б. ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр  татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх.

      3.1.6. энэ дүрмийн 2.1.6-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.6.а. төрийн алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх;

          3.1.6.б. төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахгүй байх.

          3.1.6.в. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;

      3.1.7. энэ дүрмийн 2.1.7-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.7.а. удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх;

          3.1.7.б. хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх;

          3.1.7.в. хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, зөрчлийг зохицуулах;

          3.1.7.г. авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх; 

          3.1.7.д. удирдлагадаа байгаа ажилтныг улс төрийн үйл ажиллагаанд татагдан орохоос сэргийлэх;

          3.1.7.е. ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх, ёс зүйн сургалт зохион байгуулах;

          3.1.7.ё. удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах зэргээр  албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх;

          3.1.7.ж. албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө,  халдашгүй байдал,  хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг эрхэмлэх зарчим баримтлах;

          3.1.7.и. удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

          3.1.7.к. албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх.

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд
         хүлээлгэх хариуцлага

4.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ.

4.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлага хүлээлгэнэ:

      4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох;

      4.2.2. сануулах;

4.3. Төрийн албан хаагч энэ дүрмийн 3.1.5.б-д заасны дагуу сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно.

4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.

     
Тав. Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах,
шалгаж шийдвэрлэх

5.1. Төрийн  албан  хаагч ёс зүйн  хэм хэмжээ  зөрчсөн тухай иргэд,  байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болон тухайн байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулах үндэслэл болно.

5.2. Тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл уг байгууллагад дотоод хяналт, шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан ажилладаг бол тэрхүү нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор дараахь журмын дагуу шалгалт явуулна:

      5.2.1. гомдол, мэдээлэлд холбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх;

      5.2.2. шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулж авах;

      5.2.3. харьяалах нэгжийн удирдлага, албан хаагчидтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах.

5.3. Гомдол, мэдээллийг шалгах хугацааг шаардлагатай бол байгууллагын удирдлага нэг удаа 14 хоногоор сунгаж болно.

          5.4. Төрийн албан хаагч энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн нь сахилгын зөрчлийн шинжтэй болох нь шалгалтаар тогтоогдвол энэ дүрмийн 5.2-т заасан нэгж, албан тушаалтан шалгалтын дүнг байгууллагын удирдлагад танилцуулан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ.

Зургаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл

6.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл (цаашид “Ёс зүйн зөвлөл” гэх) төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана.

6.2. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн тоог тухайн байгууллагын төрийн албан хаагчдын тоог харгалзан 3-7 гишүүнтэй байхаар тогтоож, төрийн албан хаагчдын саналыг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан гурван жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтан батална.

6.3. Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана.

6.4. Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор энэ дүрмийн 4.2.1-д заасан хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд уучлал гуйх хэлбэрийг тодорхойлсон байна.

6.5. Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд гомдол, мэдээллийг шалгасан албан тушаалтан болон ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагчийг биечлэн оролцуулж тайлбарыг сонсож, асуулт тавьж, хариулт авч болно.

6.6. Тухайн байгууллагын төрийн албан хаагчийн тоо 25 хүрэхгүй бол ёс зүйн зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан шалгаж, холбогдох  танилцуулга, материалыг тухайн байгууллагын удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ.

6.7. Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг зөрчил гаргасан албан хаагчид танилцуулна.

6.8. Ёс зүйн зөвлөл тухайн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзвэл гомдол, мэдээлэл гаргасан иргэн, байгууллагад энэ тухай бичгээр хариу өгнө.

6.9. Төрийн байгууллагын удирдлага ёс зүйн зөвлөлийн ажилд тухайн байгууллагын удирдлага дэмжлэг үзүүлнэ.

Долоо. Ёс зүйн зөрчлийн талаар тайлагнах,
          олон нийтэд мэдээлэх

7.1. Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн төрийн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулан мэдээлнэ.

Засгийн газрын 2019 оны 33 дугаар
    тогтоолын хавсралт