70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД УРЬЖ БАЙНА.

Таныг Эрүүл Мэндийн Газрын Нийгмийн эрүүл мэндийн төвд  Дархлаажуулалтын үндэсий хөтөлбөр хариуцсан бага эмч “-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтанд урьж байна.

Ажлын байрны шаардлага:

  1. Бага эмч, сувилагч  мэргэжилтэй. Дархлаажуулалтын чиглэлээр мэргэшсэн байх.
  2. Мэргэжлээрээ  5-с дээш жил ажилласан туршлагатай. Зэрэгтэй бол  давуу тал болно.
  3. Харилцааны соёл, ёс зүйн хандлага төлөвшсөн багаар ажиллах чадвартай.
  4. Компьютерийн хэрэглээний программуудыг дээр  ажиллах чадвартай
  5. Бичиг хэрэг, бүртгэл мэдээг үнэн зөв хөтлөж, боловсруулах, тайлагнах чадвартай байх.
  6. Ажлын зохион байгуулалт, ачаалал даах чадвартай байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

1. Төрийн албан хаагчийн анкет, намтар /CV-зурагтай/;
2. Боловсролын диплом, хавсралтын хуулбар; / нотариатаар баталгаажуулсан/
3. Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа багийн даргын тодорхойлолт;
4. Өмнө ажиллаж байсан бол ажиллаж байсан байгууллагын албан тодорхойлолт
5. Ажилд орохыг хүссэн өргөдөл;

Анкет, материалыг 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 17:00 цаг хүртэл өөрийн биеэр Дархан-Уул аймгийн ЭМГ-ын Хүний нөөцийн менежерт авчирч өгнө үү?.
Хаяг: Дархан-Уул аймаг ЭМГ 227 тоот
Утас: 99789540