Нэг.Тавигдах шаардлага
- Эмч, эм зүйч, эм судлаач, эрүүл ахуйч, тархвар судлаач, эмнлэгийн тоног төхөөрөмжийн инженер, эмнэл зүйн эмгэг судлаачийн мэргэжилтэй байх
- Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой байх
- Мэргэжлээрээ тасралтгүй 10-с доошгүй жил ажилласан
- Эрүүл мэндийн байгууллагуудын болон эм, эмнэлгийн хэрэгсэл,биологийн идэвхт бодис, оношлуур, лабораторийн урвалж, протезийн үйлдвэр, ханган нийлүүлэх, худалдах байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх ажлын дадлага, туршлагатай байх
- Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
- Шинжээч өөрийн нэр дээр Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх
- Хууль, эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах, хариуцлага хүлээх чадвартай байх
Хоёр.Бүрдүүлэх материал
- Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн А маягт анкет
- Ажиллаж буй байгууллагын болон мэргэжлийн нийгэмлэг, холбооны тодорхойлолт, ажил эрхлээгүй болон тэтгэвэрт гарсан бол харьялагдах мэргэжлийн нийгэмлэг, холбооны тодорхойлт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн диплом, зэргийн үнэмлэхний хуулбар
- Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлт
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл тодорхойлолт
Гурав.Материал хүлээж авах:
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар 224 тоот өрөөнд 2023.06.01-нээс 10-ны хүртэл хүлээж авна. Холбогдох утас:99955379