Дархан-Уул аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлөөс төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг чадавхжуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн тухай хууль, тогтоомжийн талаарх мэдлэгийн түвшинг ахиулах зорилгоор ”Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг Ёс зүйн сургагч багш Х.Соёл-Эрдэнэ, Канад-Монголын Мерит төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтад ёс зүйн дэд хороодын 35 гишүүн хамрагдлаа.
Энэхүү сургалт нь төрийн албан хаагчдын ёс зүйн мэдлэг, хандлагыг дээшлүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид төрийн албанд ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сургалтын дараагаар ёс зүйн дэд хорооны гишүүд өөр өөрийн байгууллагад бие даан сургалт зохион байгуулах юм.

