Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг болон түр тасгуудад өнөөдрийн байдлаар 100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 63 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.
Хүйтэн сэрүүний улирал болж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн хүүхдийг улиралд нь тохируулан хувцаслаж, дархлааг нь дэмжин, амин дэмээр баялаг хүнс хэрэглэхийг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
ХАНИАД ТОМУУНААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ

