70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ НӨХӨН ҮРЖИХҮЙН НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0

🔹Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв санаачлан, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.

🔹Эрүүл мэндийн үзлэг:

🩻 Эмэгтэйчүүдийн ЭХО

🩺 Дотуур үзлэг

🔬 Эсийн шинжилгээ

📚 Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт

🔹Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд нь эрүүл мэндийн онцлогоос шалтгаалан урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахад хүндрэлтэй байдаг. Иймээс тэднийг нэгдсэн журмаар үзлэгт хамруулах, өвчлөлийг эрт илрүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилготой юм.