#Дархан_сумын_Засаг_даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бодитой ажлууд үе шаттай хэрэгжиж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2025.12.17/ Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг “Амин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвд эхоны шинэ аппарат хүлээлгэн өгч, албан ёсоор ашиглалтад орууллаа.
Тус эхоны аппарат ашиглалтад орсноор иргэд харъяа өрхийн эмнэлэг дээрээ түргэн шуурхай, чанартай хийлгэх боломж бүрдэж байна. Ялангуяа жирэмсний хяналт, дотрын болон зарим өвчлөлийг эрт үед нь илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн “Амин холбоо” өрхийн эмнэлэгт эхоны чиглэлийн эмч ажиллаж эхэлсэн бөгөөд уг үйлчилгээний шинэ салбар удахгүй бүрэн хүчин чадлаараа иргэдэд үйлчилж эхлэхээр бэлтгэл хангагдаж байна. Ингэснээр тус багуудын иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж илүү ойртож, ачаалал буурах бодит үр дүн гарна гэж үзэж байна.
Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү ажил Дархан сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр бодитоор хэрэгжиж байна.

