Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй “Монгол Улсын ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тусламж үйлчилгээний үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” хөтөлбөрийн “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сумын Эрүүл мэндийн төвийн түвшинд бэхжүүлэх” дэд хөтөлбөр (MNG-C-MON 3282)-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амын дунд “Хаалганаас хаалганд“ хүрч үйлчлэн сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулан, халдварын тархалтыг бууруулах зорилгоор үзлэг, шинжилгээний үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сумын эрүүл мэндийн төвүүд, Багийн захиргаа, ОНЭМА хамтран ажиллаж байгаа бөгөөд зөвхөн судалгаанд үндэслэн зорилтот бүлгийн иргэдэд үзлэг хийгдэх юм байна.
Үзлэгийн хүрээнд өвчлөл илэрсэн тохиолдолд хяналтад авч, эмчилгээнд хамруулна.

