Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн цар хүрээ нэмэгдэж, хүүхдийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд доголдол үүсэх эсэх эрсдэлийг тодорхойлох үнэлгээний бүрэлдэхүүн өнөөдөр /2025.12.09/ хуралдаж байна.
Үнэлгээний бүрэлдэхүүнд АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Эрсдэлийн үнэлгээний үр дүнд тулгуурлан зөвлөмж боловсруулж, Томуу, томуу төст өвчний хариу арга хэмжээг төлөвлөн ажиллах юм.

