Дархан Нэгдсэн эмнэлгийн Эмгэг нярайн тасагт 2023 оны 11 сарын 08ны өдөр “Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй” төрсөн нярайд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын багийнхан болон нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Ариунболд, Н.Давааням, хагалгааны сувилагч Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй баг мэс засал амжилттай хийлээ.
Уг нярай нь эхийн хэвлийд буюу ураг байхдаа оношлогдсон бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нарын багтай холбогдон нярайн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт үзүүллээ.
Одоогоор нярай хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.