ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР “АМЬДРАЛ БЭЛЭГ” ТӨСЛИЙН БАГТАЙ ХАМТРАН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН ТУСГАЙ СУРГАЛТ, НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Аймгийн Эрүүл мэндийн газар, Эм холбоо, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвүүд “JCI “АМЬДРАЛ БЭЛЭГ” төслийн багтай хамтран Элэгний В,С,Д вирустай, элэгний цирроз /хатуурал/, хавдар болон бусад элэгний эмгэгтэй иргэдэд зориулсан сэтгэлзүйн тусгай сургалт, нээлттэй хаалганы өдөрлөг нөлөөллийн үйл ажиллагааг өнөөдөр /2023.03.21/ зохион байгууллаа. Өдөрлөгт оролцсон Эрүүл мэндийн байгууллагууд ирсэн иргэдэд өртөөчилсөн байдлаар Элэгний эмийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, Эрт илрүүлэг, Элэгний хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, Хавдартай иргэн Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн авах эмчилгээ оношилгооны талаарх мэдээлэл, Элэгний В,С вирус илрүүлэх тестийн шинжилгээ хийлээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн онд Хортой болон хоргүй хавдрын шинэ тохиолдлын 31.5 хувь нь элэгний хавдрын өвчлөл дангаараа эзэлж байна. Иймээс иргэд та бүхэн Хавдар өвчнөөс урьдчилан сэргийлж өөрийн харьяаллын сум, өрхийн эрүүл мэндийн төвд Элэгний В С ,Д вирусийн шинжилгээнд хамрагдах, мөн урьдчилан сэргийлэх сургалтуудад тогтмол хамрагдаж байхыг зөвлөж байна.