70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ИРГЭД ЭМД-АА БҮРЭН ТӨЛӨӨГҮЙГЭЭС ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ОРЖ ЧАДАХГҮЙ БУЦАХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА

Энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлсэн. Ингэхдээ иргэдийг төрсөн сараар нь үзлэгт хамруулах хуваарийг гарган урилга илгээж байгаа юм. Дархан-Уул аймгийн хувьд өрх, сумын ЭМТөвүүд болон Эрүүл мэндийг дэмжих төвд иргэд үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. ЭМДТөвд өдөрт 50 хүнд үзлэг, шинжилгээ хийж байна. Компанит ажил эхэлснээс хойш сарын хугацаанд тус төвд 18 аас дээш насны нийт 700 гаруй иргэн үйлчлүүлжээ. Үзлэг шинжилгээгээр элэгний хорт хавдрын 3, ходоодны хорт хавдрын 1 тохиолдлыг илрүүлж Хавдар судлалын үндсэний төв рүү шилжүүлсэн байна. Үзлэгт хамрагдсан 18-30 хүртэлх насны залуучдуудын 70 гаруй хувь нь эрүүл байсан бол 35-аас дээш насны иргэдийн дунд таргалалт, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, өвчлөлүүд их байгааг ЭМДТ-ийн эрхлэгч Э.Төрмөнх хэллээ. Мөн үзлэгт хамрагдахаар ирсэн иргэд эрүүл мэндийн даатгалаа төлөөгүйгээс буцах тохиолдол их гарч байгаа аж. Тиймээс иргэд ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай юм. Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо эхэлсэн хугацаанаасаа хойш жил үргэлжлэх юм.