70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“Үе тэнгийн сургагч багш”-ийг чадавхжуулах уулзалт, сургалт зохион байгуулагдлаа.

“Үе тэнгийн сургагч багш”-ийг чадавхжуулах уулзалт, сургалт зохион байгуулагдлаа. Тус уулзалт сургалт нь Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн өсвөр үеийн зөвлөлийн сурагчдын халдварт болон халдварт бус өвчний мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Сургалт өсвөр насны хүүхдийн БЗДХ-н мэдлэг, хандлага, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, дархлаажуулалт түүний ач холбогдол,дэлгэцийн донтолт түүнээс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. Мөн тус уулзалт, сургалтад хамрагдсан “сургагч багш” сурагчидтай бүлгийн ярилцлага хийж, тэдний санал хүсэлтийг сонслоо.