70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагын удирдлагын багийг чадавхижуулах сургалт зохион байгуулагдаж байна.

Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагын удирдлагын багийг чадавхижуулах сургалт зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтад Дархан-Уул ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга А.Энхчимэг, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга нар болон салбарын эмч. удирдлагууд оролцож байна. Удирдлагын багийг чадавхижуулах сургалт Эрүүл мэндийн удирдлагын зөвлөх АУ-ны доктор профессор, ЭХГА Р.Отгонбаяр Хууль эрх зүйн орчны үйл явц, Стратегийн худалдан авалт, Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн аргын нэмэлт өөрчлөлтүүд (ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 тоот тогтоол), ОХБ –ын нэгж тохиолдлыг хэрхэн санхүүжүүлэх талаар сорил дээр ажиллах, ярилцах,Журмын нэмэлт өөрчлөлт, нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуур (ЭМДҮЗ-ийн 2021 оны 05 тоот тогтоолын нэмэлт өөрчлөлт), Санхүүгийн зөвлөх ШУ-ны магистр Б.Дэнсмаа Төлбөртэй тусламж, үйлчилгээний зохицуулалт,Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмын танилцуулга (ЭМДҮЗ-ийн 2022 оны 2 тоот тогтоол), Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмын хоёрдугаар үе шатын танилцуулга, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулалтын зохион байгуулалт гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Мөн сургалтын үйл ажиллагааны үеэр Аймгийн удирдлагууд Улс орон даяар зохион байгуулагдаж буй “Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо”-ны үзлэгийн нөхцөл байдалтай танилцлаа.