70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ХҮН АМЫН НАС, ХҮЙС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛД СУУРИЛСАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГОО”-НД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО” хэлэлцүүлгийн зохион байгуулах гэж байна.

Улс орон даяар зохион байгуулагдаж байгаа “Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо”-нд Дархан-Уул аймгийн иргэдийг идэвхтэй хамруулах, цогц мэдээллээр хангах зорилгоор “ХҮН АМЫН НАС, ХҮЙС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛД СУУРИЛСАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГОО”-НД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО” хэлэлцүүлгийн зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 2022 оны 05-р сарын 04-ний өдрийн 14:00 цагт “Залуучууд театрын Дугуй заал”-нд болно. Дараах сэдвийн дагуу иргэдэд мэдээлэл өгнө. -Дархан-Уул аймгийн Хүн амын эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны зохион байгуулалт-Хүн амын эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах иргэдийн анхаарах асуудлууд -Хүн амын эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах иргэд ЭМД-д хэрхэн хамрагдах мэдээлэл -ӨЭМТ-д 0-17 насны хүүхдийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөгөө. Иргэд та бүхэн тус хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, үзлэг, шинжилгээ, оношилгоотой холбоотой мэдээлэл авна уу.