70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Сэтгэц эрүүл бол бие эрүүл Сэтгэцийн_эрүүл_мэндийн_өдөр_2022

Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.👉Энэ жилийн уриа: “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё”.✅✅“Сэтгэцийн эрүүл мэнд” гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлдэг. 👉👉Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал:‼️Амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт 4 хүний 3 нь өртөж байна.‼️ЭМХТ-ийн 2021 оны статистик үзүүлэлтээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн өвчлөл 10.000 хүн амд 76.3 байна.‼️Номхон далайн баруун эргийн бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл, сэтгэц, зан үйлийн эмгэг хүн амын 27%-д, хөгжиж буй орнуудад 15%-д оношлогдсон байна.‼️Манай улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 18,7%-ийг эзэлдэг бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байна.✅✅Хэрэв та болон таны ойр дотны хүн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл сэтгэцийн эрүүл мэндийн 24/7 ☎️1800-2000 утсанд хандаарай.#Сэтгэцийн_эрүүл_мэндийн_өдөр_2022 оны 10 дугаар сарын 10#Сэтгэц_эрүүл_бие_эрүүл