Дархан-Уул аймгийн хэмжээнд Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн байнгын 8 цэгт, мөн явуулын 5 баг ковид-19 нэмэлт тунгийн дархлаажуулалтыг хийж байна.
Дархлаа сэргээх нэмэлт тунд •Дархлаажуулалтын 2 бүрэн тунд хамрагдсан , 3 сар өнгөрсөн бол (коронавирус халдварт өвчнөөр өвдөөгүй тохиолдолд)• Дархлаажуулалтын 2 тун хийлгээд коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног өнгөрсөн бол харьяа өрх сумын эмнэлэгт хамрагдана.Мөн харьяаллын бус оршин суугч иргэд түр оршин сууж байгаа харьяаллын өрх сумын эмнэлэгт дархлаажуулалтад хамрагдана. Иргэн та дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж өөрийгөө болон хайртай гэр бүлээ халдварт өртөхөөс хамгаалаарай.