70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Дархан Дулааны Цахилгааны Станц ТӨХК-нийн ажилчдад “Халдварт бус өвчин”-өөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэх, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байна. Иймээс сургалтаар дамжуулан тус байгууллагын ажилчдад халдвар бус өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, зөв зохистой хооллолтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.