Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас жирэмсэн эхчүүд , залуу гэр бүлд чиглэсэн “ Жирэмсний хяналтын ач холбогдол, Ургийн хөгжил, Гэр бүл төлөвлөлт, Төрөлтөнд бэлтгэх, төрөлтийн үе шатууд, төрсний дараах эрүүл ахуй, Нярайн асаргаа, сувилгаа сэдэвт сургалт зохион байгууллаа.
Энэхүү цуврал сургалт нь Залуу гэр бүлүүдийг Эсэн мэнд амаржихуйн зөв мэдлэг, хандлагатай болгох, төрөлт, төрсний дараах эрсдэл, хүндрэлээс сэргийлэх талаар мэдлэг олгох ач холбогдолтой юм.