70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ШААРДЛАГА MNS 7014:2023 СТАНДАРТЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Энэхүү сургалтад хамрагдаж байгаа эмч нарын хувьд сургалтаар дамжуулан эрүүл мэндийн ажилтанд тавих ерөнхий шаардлага, үйлчлүүлэгчийн ерөнхий сэтгэл хүрсэн үйлчилгээг үзүүлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, судалгааны арга зүй эзэмших мөн сургалт явуулах сургагч багшийн үүрэг, тэдэнд тавигдах шаардлага суралцахуйн зарчмын талаар мэдлэгээ нэмэгдүүлэх юм.

Тус сургалтын үр дүнд сургагч багш нар стандартын хэрэгжилтийг байгууллагын түвшинд зохион байгуулах, эрүүл мэндийн ажилтнуудад танилцуулах, сурталчлах, сургалт зохион байгуулах юм.

Сургалтад Эрүүл мэндийн газар,Нэгдсэн эмнэлэг,Сум,Өрхийн эрүүл мэндийн төв болон Хувийн хэвшлийн 30 эмч нар хамрагдаж байна.