70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“Эм эмнэлгийн хэрэгслийн хангамж хүртээмж, чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээ, эмийн сан хариуцсан мэргэжилтний ”- ийн ажлын байрны сонгон шалгаруулалтанд урьж байна.

Таныг Эрүүл Мэндийн Газрын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэст “Эм эмнэлгийн хэрэгслийн хангамж хүртээмж, чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээ, эмийн сан  хариуцсан мэргэжилтний ”- ийн  ажлын байрны сонгон шалгаруулалтанд урьж байна.

Ажлын байрны шаардлага:

  1. Эм зүйч  мэргэжилтэй
  2. Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан туршлагатай байх. Зэрэгтэй бол давуу тал болно.
  3.  Эм, эмнэлгийн хэрэгслийн хууль тогтоомжийн талаар зохих мэдлэгтэй
  4. Харилцааны соёл, ёс зүйн хандлага төлөвшсөн багаар ажиллах чадвартай.
  5. Компьютерийн хэрэглээний программуудыг дээр  ажиллах чадвартай
  6. Бичиг хэрэг, бүртгэл мэдээг үнэн зөв хөтлөж, боловсруулах, тайлагнах чадвартай байх.
  7. Ажлын зохион байгуулалт, ачаалал даах чадвартай байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Төрийн албан хаагчийн анкет, намтар /CV-зурагтай/;
  2. Боловсролын диплом, хавсралтын хуулбар;/ нотариатаар баталгаажуулсан/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа багийн даргын тодорхойлолт
  4. Өмнө ажиллаж байсан бол ажиллаж байсан байгууллагын албан тодорхойлолт

Анкет, материалыг 2022 оны  03 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл өөрийн биеэр Дархан-Уул аймгийн ЭМГ-ын Хүний нөөцийн менежерт авчирч өгнө үү?.  

Хаяг: Дархан-Уул аймаг ЭМГ 227 тоот

Утас: 99789540