70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ЭМГ-ын удирдлагууд уулзалт зохион байгуулавЭМГ-ын дарга Б. Батцэнгэл болон бусад удирдлагууд нэгдсэн эмнэлгийн эмч ажилчидтай уулзалт /2022-04-13/ зохион байгуулав.

ЭМГ-ын удирдлагууд уулзалт зохион байгуулавЭМГ-ын дарга Б. Батцэнгэл болон бусад удирдлагууд нэгдсэн эмнэлгийн эмч ажилчидтай уулзалт /2022-04-13/ зохион байгуулав. ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хэлэхдээ тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын жилийн хүрээнд I-р улирлын байдлаар нэгдсэн эмнэлэгт хийж хэрэгжүүлж байгаа тодорхой ажлууд байгаа боловч цаашид анхаарах асуудлууд буюу тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх эмч нарын ёс зүй, харьцаа хандлагад анхаарах, эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх, сайжруулах арга хэмжээг оновчтой зохион байгуулалт хийж ажиллах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн бол бусад ЭМГ-ын удирдлагууд өөр өөрсдийн чиглэлээр анхаарах асуудлыг хэлэлцэн эмч, ажилчидтай тулгамдаж буй асуудлаар санал солилцов.