70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ЦЭХ БАЙЯ-ЦЭГЦТЭЙ ХООЛЛОЁ” ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ЦЭХ БАЙЯ-ЦЭГЦТЭЙ ХООЛЛОЁ” ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2.1 Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэхэд иргэн, гэр бүл, ажил олгогчийн тогтолцоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо бэхжүүлэх зорилт тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүдэд Зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл зан үйлийг хэвшүүлэх зорилготой өглөөний цай хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Манай улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4% нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай, нийт хүн амын 53% нь төвийн таргалалттай, 15-69 насны 3 хүн тутмын нэг нь, 45-69 насны 2 хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байгааг 2019 онд зохион байгуулсан Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаагаар илрүүлсэн байна.