70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ЦЭХ БАЙЯ-ЦЭГТЭЙ ХООЛЛОЁ АЯНЫ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл, аюулгүй ажлын байр, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нийгмийн бүх салбарын шийдвэр гаргагчдын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх зорилго бүхий “Цэх байя-Цэгцтэй хооллоё” аян өрнөж байна. Энэхүү аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ажилтан, албан хаагч нарт “Өглөөний цай” хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж БЖИ-ийг тодорхойлж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.