70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

0

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Ойгон нөмрөг ТББ хамтран Эрүүл мэндийн салбарын удирдлагуудад Хөдөлмөрийн тухай хууль,Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага,Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөл хурц хордлогын шалтгаан бууруулах арга зам/ҮОХХСБ дүрэм/, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандартын тухай сэдвээр сургалт зохион байгуулж байна.

Ажилтан, албан хаагчийн ажиллах нөхцөлд хөдөлмөрийн аюулгүй байдал хамгийн чухал. Эмч, эмнэлгийн ажилчид ажлын байран дээрээ аюулгүй, эрүүл байж чадвал илүү бүтээмжтэй, үр дүнтэй ажиллах юм. Түүнчлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дүрэм, стандартыг дагаж мөрдөх нь хөдөлмөрийн нөхцөл, ажилчдын эрүүл мэндийг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Тус сургалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулж буй Ойгон нөмрөг ТББ-ын хамт олонд Эрүүл мэндийн газраас талархал илэрхийлж байна.