70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ОРОН НУТАГТ СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ОРОН НУТАГТ СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн байгууллагууд болон удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төвийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, дэмжин туслах ажлыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан ажлын байрны сургалт, Бодлогын судалгааны чиг хандлага, Хүний нөөцийн хөгжил шинэчлэл, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрх зүйн асуудал, Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл болон тусламж үйлчилгээний чанарын талаарх хэрэгжүүлэх буй арга хэмжээ, ач холбогдол, Төрийн санхүүжилтээр суралцагчдын цалин, НДШ, сургалтын төлбөрийн зохицуулалт, Эрүүл мэндийн статистик мэдээллийн хэрэглээ ач холбогдол, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Тархины үхэл тодорхойлох багийг чадавхжуулах сургалтуудыг тус тус зохион байгуулж байна. Мөн тус төвийн ажлын хэсэг Нэгдсэн эмнэлэг, Гэрэлтэй өрхийн эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн Цээнэ, Оточ манал эмнэлгүүдэд магадлан итгэмжлэлийн чиглэлээр зөвлөн туслах, дэмжлэгт хяналт хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм. Сургалтад Эрүүл мэндийн салбарын удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.