70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсаар зочилж буй иргэд, эрүүл мэндийн манаанд хүчин зүтгэж буй мэргэжил нэгт эмч, эмнэлгийн ажилчид, бидэнтэй хамтрагч, түншлэгч, дэмжигч байгууллагууд та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, талархал илэрхийлье. Манай байгууллага нь чадварлаг, манлайлагч, бүтээлч хамт олныг бүрдүүлэн орон нутгийн болон шилжин ирж буй хүн амд эрүүл мэндийн ээлтэй, чанартай, цогц тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жилийн хүрээнд салбарын хэмжээнд, Аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран иргэд олон нийтэд чиглэсэн үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахад анхаарал хандуулан ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, цаг алдалгүйгээр манай цахим хаягаар дамжуулан авч байхыг хүсч байна.