70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ОЛОН НИЙТЭД ТҮШИГЛЭСЭН НЯЛХ,БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТ”-ЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлэг, Өрх,сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, бага эмч, эх баригч, арга зүйч, нийгмийн ажилтнуудад “Олон нийтэд түшиглэсэн нялх, бага насны хүүхдийн хооллолт” сэдэвт 5 өдрийн багц сургалтыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалт нь Эхийн сүүн хооллолт, нэмэгдэл хооллолт, хоол тэжээлийн дуталтай нялх, бага насны хүүхдийн хооллолт, ХДХВ, хоол тэжээлийн хурц дутагдлын эмчилгээ, гамшгийн үе тохиолдоход нялхсын хооллолтын асуудлыг хэрхэн зохицуулах зэрэг мэдлэгийг багтаасан багц сургалт юм.

Сургалтаас бэлтгэгдсэн сургагч багш нарын хувьд цаашид өөрсдийн ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан иргэд олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллах юм.

Өнгөрсөн 10-20 жилийн хугацаанд эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлт 60 орчим хувьтай байсан боловч сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсаар 6 сар хүртэлх нялхсын 50% нь эхийн сүүгээр дагнан хооллож байгаа нь анхаарах асуудал юм.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь ирээдүйд эрүүл чийрэг иргэн болох гол үндэс суурь болж өгдөг байна.