70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр ахлуулсан удирдлагын багийн ажлын хэсэг Дархан-Уул Аймагт ажиллаж байна.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр ахлуулсан удирдлагын багийн ажлын хэсэг Дархан-Уул Аймагт ажиллаж байна. Өнөөдөр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатаар ахлуулсан удирдлагын багийн ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт МЭМАҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа нар байгаа юм. Дархан-Уул Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэдс тоб ӨЭМТөвийн эмч, ажилтнуудтай уулзаж МҮЭ-ийн холбооны зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж арга зүйн зөвлөгөө өглөө. Эмч, эмнэлгийн ажилтнуудын зүгээс тулгамдаж буй асуудлаа танилцуулж байсан юм. Тодруулбал, тус эмнэлэг нь ЭМДЕГ-аас 90 хувийн санхүүжилтээ авдаг. Төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 107 дугаар тогоолоор үндсэн цалин 60 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эмнэлэг хүний нөөцийн дутагдалтай орон тоогоор бүрэн ажилладаггүй нь эмч эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учруулдаг. Мөн гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний санхүүжилтийн тогтолцооны квот тогтоосон байдал нь цалин хөлсийг бууруулах, санхүүжилт нь хугацаандаа орохгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна гэв. Түүнчлэн тус нэгдсэн эмнэлгийн ЯТТ 103 эмч ажилтнууд нь хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд уртасгасан цагаар буюу 32 цагийн ээлжээр ажиллаж байгааг онцолж байсан юм. Хариуд нь МЭМАҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс анхаарал хандуулж тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг олж ажиллахаа илэрхийлж, тус эмнэлгийн бүх тасаг нэгжийн ажилтнуудын тулгамдсан асуудлыг сонсож ажиллаж байна.