Манай улс 2012 оноос эхлэн Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд /5 өрх/ “Дархан 50 цогцолбор”-т “Өрхийн эмч таны зүрхэнд” уриан дор зүрх судасны өвчний үзлэг, шинжилгээний өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд: -Эрүүл мэндийн анхан шатны үзлэг -ЭХО -ЭКГ /зүрхний цахилгаан бичлэг/ -Хурдавчилсан оношлуурын шинжилгээ /Сахар, Хеликобактер, Холестрол/ үзлэгийг тус тус хийж мөн Эрт илрүүлэг,үзлэг шинжилгээ, оношилгоонд хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг өгч байна.Өдөрлөг оройн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Дархан-Уул аймгийн хэмжээнд 5 өрхийн 139 эмч, ажилчид 26281 өрхийн 87632 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.
![](https://da.mohs.gov.mn/wp-content/uploads/2022/05/282124853_2954227128202507_6349950580606070771_n.jpg)
![](https://da.mohs.gov.mn/wp-content/uploads/2022/05/282199051_2954225834869303_4240647568518774391_n.jpg)