70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ БОЛОН ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГИЙН ТОГООЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТААР “#ЭРСДЭЛГҮЙ_ДАРХАН” 4 ДЭХ АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ БОЛОН ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГИЙН ТОГООЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТААР “#ЭРСДЭЛГҮЙ_ДАРХАН” 4 ДЭХ АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ. Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран эрсдэлгүй Дархан-IV, “Давс ба эрүүл мэнд” аяны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн тогооч нарт хоол үйлдвэрлэлийн технологи, хоногийн хоолны шим тэжээлийн зөвлөмж, хоол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар тогооч нар Хүнсний эрүүл ахуйн зохистой дадал, хоол хүнсний чанар аюулгүй байдал, шим тэжээлийн зөвлөмж хэмжээ, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх талаар мэдлэгээ нэмэгдүүлэх юм. Сургалтад Эрүүл мэндийн газрын Хүн амын хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадолгор “Хоол хүнсний шим тэжээлийн бодис, зөвлөмж хэмжээ, хоол үйлдвэрлэлийн технологи”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын байцаагч Р.Энхсаруул “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Г.Тунгалаг “Хууль эрхзүйн мэдлэг, үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх ерөнхий ойлголт” гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ. Тус сургалт 2023 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд үргэлжлэх юм.