70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан 220 хүнээс 185 нь эдгэрээд байна

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны долоодугаар 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатор, Дархан -Уул салбар лабораторт нийт 55 хүний сорьцонд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, тандалтын болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр бидэнд сайн мэдээ байна. Хоёр хүн эдгэрч дараагийн шатлал руугаа шилжиж байна. Үүнд 22 настай оюутан 49 хоног эмчлэгдсэн бол нөгөөх нь ачаа тээврийн жолооч 32 настай хүн 16 хоног эмчлэгдээд дараагийн шатлал руу шилжиж байна.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдол 220 байна. Үүнээс 185 хүнийг нь эмчлэн эдгэрүүллээ.
Одоо эмчилгээнд 35 хүн байна. Үүнд, 33 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр байна. Эмчлэгдэж байгаа хүмүүст, нэг жирэмсэн хүн, 6, 12 настай хоёр хүүхэд бий.
Өчигдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүнээс шинжилгээ авах ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр шинжилгээг аваад маргааш хариуг танилцуулна” гэлээ.