70374303
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:00-17:00

ДАРХАН-УУЛ АЙМАГТ 2 ДАХЬ ШАТНЫ ВАКЦИНЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

21 аймгаас анхлан Дархан-Уул аймаг өнгөрсөн сарын 27-ний өдрөөс эхлэн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй 2300 гаруй алба хаагчдыг вакцинжуулсан.
Дараагийн вакцин татан авалтыг Дархан-Уул аймгаас Улсын Их Хуралд сонгогдсон Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Баттөмөр, УУХҮЯ-ны сайд Г.Ёндонгийн дэмжлэгтэйгээр урд шөнө хүлээн авсан юм. Ингэснээр өнөөдөр өглөөний 10:00 цагт 3 суманд тус бүр 500 ширхгийг хүлээлгэн өглөө.
ААНБ, Бизнесийн салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог томоохон зах худалдааны төвийн түрээслэгчдээс эхлэн 2дахь шатны вакцинжуулалтын ажил эхэллээ.
БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн Синовак вакциныг Дархан сумын 4 цэг, сумдын 3 цэгээр дамжуулан хийж байна.
Цаашид газар тариалан эрхлэгчид, хүнсний түгээлт борлуулагчид, уул уурхайн ажилчид, банкны салбарууд, нийтийн тээвэр, такси үйлчилгээ эрхлэгчид үсчин гоо сайхан зэрэг үйлчилгээний салбарын ажилтан албан хаагчид, архаг суурь өвчтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөөгийн сумдын иргэдийг бүрэн вакцинжуулалтад хамруулах юм байна.
Вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Дархан-Уул аймгаас Улсын Их Хуралд сонгогдсон Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Баттөмөр нартаа Дарханчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Мөн энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа Эрүүл мэнд, ОБГ, Цагдаагийн газар, Төрийн зарим байгууллагын ажилтан, алба хаагч нартаа баярлалаа.