70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН САНААЧЛАГААР АХМАД ҮЕЭСЭЭ СУРАЛЦЪЯ, СОНСЪЁ” УУЛЗАЛТ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН САНААЧЛАГААР АХМАД ҮЕЭСЭЭ СУРАЛЦЪЯ, СОНСЪЁ” УУЛЗАЛТ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Ахмад үеэсээ суралцъя “Өглөөний кофе” уулзалт нь Эрүүл мэндийн салбарын дунд үеийн болон залуу эмч нар ахмад эмч нарынхаа сургаалыг сонсох, халуун дулаан яриа өрнүүлэх, тэднийхээ туршлагаас хуваалцах зорилготой уулзалт юм. Тус уулзалтыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга О.Хүрэлчулуун нээж үг хэлэхдээ Эрүүл мэндийн салбар нь Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байдаг хүндтэй болоод хариуцлагатай алба юм. Өнөөдрийн уулзалтаар дамжуулан эмч нарынхаа нийгмийн асуудал, тэднийхээ саналыг сонсох нөхцөл бүрдэж байгаад таатай байгаа илэрхийлж байсан юм. “Өглөөний кофе” уулзалтад Клиникийн профессор их эмч Д.Нямаажав, С.Нүрдэв, С.Ариунаа, Эмгэг судлалын профессор их эмч С.Цэцэгмаа, Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан Д.Самбуу нарыг урин оролцуулж, Эрүүл мэндийн салбарын хүндэт дэвтэрт алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ. Мөн уулзалтад уригдан ирсэн ахмад эмч нарт хүндэтгэл үзүүлэн, талархал илэрхийлж Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас Дархан хот үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн хүндэт тэмдэг, Дархан-Уул аймгийн Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны дурсгалын зүйл гардууллаа. Ахмад үеэсээ суралцъя “Өглөөний кофе” уулзалтад Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Хүрэлчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд., Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөллүүд оролцлоо.