70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтран лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалтыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтаар Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөхүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд хамтран аймаг нийслэлийн 50 гаруй эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцын шинэчлэлтийн талаар хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Тухайлбал Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөх А.Батбаяр, Б.Очиртогтох, Ж.Гэрэлмаа нар эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцыг шинэчлэх шаардлага, баримталсан бодлого зарчим,эрүүл мэндийн тусламж үйлчигээний өртөг тооцох арга болон шинэчилсэн багцуудын талаар илтгэл тавьж оролцогчдын асуултанд хариуллаа.
Мөн ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж үйлчилгээний чанар,төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон зарим хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээний багцуудын талаар болон эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр хичээл зааж эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариулт өгөх юм.
Сургалт 3 өдөр үргэлжлэх бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын Захирал, дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, стратеги эрхэлсэн орлогч дарга, эрүүл мэндийн даатгалын албаны дарга, санхүүгийн албаны дарга, эдийн засаг зэрэг удирдлага, эмч, мэргэжилтнүүд доорх хуваарийн дагуу оролцоно.
2021 оны 2-р сарын 18:
Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүд ;
2021 оны 2-р сарын 20:
Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Дүүргийн төрөлжсөн төв, Амаржих газар, НЭМГ-ын бусад харьяа байгууллагуудын удирдлага, эмч мэргэжилтнүүд;
2021 оны 2-р сарын 21:
Аймгийн нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүд;