70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Тусгай зөвшөөрөл

Дархан-Уул аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг – 1, өрхийн эрүүл мэндийн төв-5, сумын эрүүл мэндийн төв – 3, хувийн хэвшлийн ортой 12, үүдэн эмнэлэг- 53, үүнээс шүдний 13, сувилахуйн төв 1 лаборатори-6, ариутгалын халдваргүйтгэлийн байгууллага-2, эмийн сан 65, эм ханган нийлүүлэх байгууллага 6, сувилал 5 ажиллаж байна.

tz.mohs.mn цахим хаягаар тусгай зөвшөөрлийн хүсэлтийг шинээр авах сунгах, чиглэл нэмэх, хаяг өөрчлөх зэрэг хүсэлт хүлээн авч байна.
Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл сунгуулах болон хаягийн өөрчлөлт хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:
  1. Албан хүсэлт
  2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ / эх хувь/
  4. Эрүүл мэндийн ажилтны лиценз, дипломны хуулбар
  5. Татварын тайлан сүүлийн 3 жил
  6. Нийгмийн даатгалын тодорхойлолт
  7. Сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны тайлан
  8. Улсын тэмдэгтийн хураамж- / Татварын ерөнхий газрын вэб сайтаар ороод-
  9. Сүхбаатар дүүрэг- Эрүүл мэндийн яам
  10. Эмнэлгийн тусгай зөвшөөрөл- 120,000
  11. Эм, ханган нийлүүлэх байгууллага-110,000/

 

Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх материалын жагсаалт
Эрх зүй

Эрүүл мэндийн сайдын

  1. Эрүүл мэндийн тухай хууль татах
  2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль татах
  3. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 тоот тушаал татах
  4. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 400 тоот тушаал татах
  5. Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/100 тоот тушаал татах
  6. Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/222 тоот тушаал 2023-2026 онуудын тэргүүлэх чиглэл татах
  7. ЭМС 2023 оны А/383 тоот тушаал татах 
  8. ЭМС 2023 оны А/402 тоот тушаал татах 

Эрүүл мэндийн газрын даргын тушаал болон шийдвэрүүд

  1. Тусгай зөвшөөрөл сунгах тухай 2023.06.05 ны А/82 татах
  2. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, байршил солих, чиглэл нэмэх, шинээр олгох тухай 2023.07.03 ны А/91 татах
  3. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, байршил солих, шинээр олгох, үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай 2023.10.27 ны А/126 татах
  4. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, шинээр тусгай зөвшөөрөл олгох, гэрчилгээ шинэчлэн солих тухай 2023.12.12 А/145 татах
  5. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хуцагааг сунгах, чиглэл нэмэх туйх 2024.03.04 ны А/22 татах
  6. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хуцагааг сунгах, эрх сэргээх тухай туйх 2024.03.18 ны А/29 татах
  7. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, байршил солих тухай 2024.04.08 ны А/42 татах
  8. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, байршил солих, сунгах тухай 2024.06.05 ны А/86 татах
  9. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах тухай 2024.10.01 ны А/130 татах

Үндэслэл: Эрүүл мэндийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 100 дугаар тушаал

1.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1-т заасны дагуу “зөвшөөрөл хүссэн өргөдөл” гаргана.

  • Зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.
  • Зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан байна.
  • Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
  • зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг;
  • хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг.
  • Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлсэн баримт бичиг буюу энэ зүйлийн 3.1, 3.3-т заасан баримт бичгийг дахин шаардахгүй.
  • Цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ.
  1. Үүсгэн байгуулагчийн шийдвэр

3.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон хэрэгцээний тодорхойлолт

  1. Эрүүл мэндийн тухай хуулийн 19.6-д заасан “Мэргэжлийн үйл ажиллагааны төсөл

 (19.6.Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага нь хэрэгцээний үнэлгээ хийлгэх тухай хүсэлтээ мэргэжлийн үйл ажиллагааны төслийн хамт тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хүргүүлэх бөгөөд төсөлд тухайн байгууллагын болон тусламж, үйлчилгээний төрөл, төлөвлөсөн байршил, барилга байгууламжийн талбайн төлөвлөлт, хүний нөөцийн бүрэлдэхүүн, техник, технологийн хүчин чадал, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тусгасан байна.)

  1. Эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын барилга нь мэргэжлийн үйл ажиллагааны төсөл болон батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр
  2. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт
  3. Эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний жагсаалт, мэргэжилтний бүртгэлийн дугаар, хөдөлмөрийн харилцаа үүсэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь 2 үе шаттай явагддаг.

1-р үе шат

  1. Албан хүсэлт
  2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 тоот тушаалын дагуу төсөл бичиж ирүүлэх

2-р үе шат

  1. Албан хүсэлт
  2. Үүсгэн байгуулагчийн шийдвэр
  3. Компаний дүрэм
  4. Эрүүл мэндийн байгууллагын дүрэм
  5. Үүсгэн байгуулагчийн мэдээлэл ЭМС-ын 2013 оны 145 тоот тушаалын батлагдсан хүснэгтийн дагуу
  6. Эрүүл мэндийн ажилтны мэдээлэл ЭМС-ын 2013 оны 145 тоот тушаалын батлагдсан хүснэгтийн дагуу
  7. Эмч, ажиллагсадтай хийсэн хөдөлмөрийн гэрээ
  8. Эмч,ажиллагсдын ажлын байрны тодорхойлолт
  9. Эмч, сувилагч, дунд мэргэжилтний лиценз, дипломны хуулбар
  10. Хөдөлмөрийн дотоод журам
  11. Тоног төхөөрөмжийн жагсаалт ЭМС-ын 2013 оны 145 тоот тушаалын батлагдсан хүснэгтийн дагуу
  12. Улсын тэмдэгтийн хураамж / Татварын ерөнхий газрын вэб сайтаар ороод
    • Эмнэлгийн тусгай зөвшөөрөл- 400,000
    • Эм, ханган нийлүүлэх байгууллага-110,000/
    • https://e-tax.mta.mn/