70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“HEALTH APARTMENT “ОРОН СУУЦЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ХИЙГДЭНЭ

0

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмч, сувилагч, дэмжих үйлчилгээний ажилчид, залуу гэр бүлүүд болон гавьяаныхаа амралтад гарсан ахмад настнуудын нийгмийн баталгааг сайжруулах, орон сууцны хөнгөлөлтэй нөхцөлөөр хамруулах зорилгоор 2023 онд Аймгийн Засаг Б.Азжаргалд даргад хүсэлт гаргасан.

Тэгвэл Аймгийн удирдлагууд тус хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр /2024.04.29/ орон сууцыг барих ажлыг эхлүүлэн, барилгын шавийг тавилаа. Тус орон сууцны барилга нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 6-р баг, 19-р хороолол, Ардын өргөн чөлөөний 7 дугаар гудамжинд 800м2 талбайд баригдах бөгөөд үйлчилгээтэй 10 давхар бүхий 2 орцтой , 33 автомашины гадна зогсоол, 16 автомашины дулаан зогсоолтой, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг цогцоор нь шийдсэн үйлчилгээтэй 108 айлын орон сууц бөгөөд барилгын ажлыг “Цамхаг метр констракшн” ХХК гүйцэтгэж байна.