

Түгээлтийг эхлүүлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрх Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн нийт 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд 2021.03.08-14 хүртэлх дараагийн долоо хоногт 14.4 сая тун вакциныг 31 оронд хүргүүлж байгаа аж.

Дараагийн 98,400 тун вакцин дараагийн саруудад нэмж ирэх юм. Вакцины хүртээмжийг тэгш хүргэх үүднээс хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хандивлагчдадаа талархал илэрхийлье. Цаашид Монгол Улсын хүн амын 20 хүртэлх хувийг дархлаажуулах вакциныг нийлүүлэх юм” хэмээн хэллээ.
