70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ЭМДҮЗ-ИЙН 07 ДУГААР ТОГТООЛ ЭНЭ САРЫН 20-НООС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

0

🔹Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 07 дугаар тогтоол албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн.Үүнтэй холбогдуулан Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл болон Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэдэд мэдээлэл өглөө.

🔹Тогтоолын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шатлалын дагуу зөв зохион байгуулж, анхан шатанд үзүүлэх боломжтой тусламж, үйлчилгээг тухайн түвшинд нь шийдвэрлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, хүртээмжийг сайжруулах зорилгоор өвчтөн илгээх зохицуулалтыг шинэчлэн баталсан.Даатгуулагч-иргэн дор дурдсанаас бусад амбулаторийн тусламж, үйлчилгээг эхлээд өрх, сумын эрүүл мэндийн төвөөс авч, шаардлагатай тохиолдолд эмчийн шийдвэрээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас тусламж авах юм.

🔹Жирэмсний хяналтад орж буй тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/292 тушаалд заасны дагуу анхан шатны эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хяналтын эмчийн заавраар лавлагаа шатны ЭМБ-д хяналтад орох юм.

👩‍⚕️👨‍⚕️ДААТГУУЛАГЧ ТА

Дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын амбулаториос шууд авах боломжтой.

✓ Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

✓ Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ

✓ Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ

✓ Осол гэмтлийн тусламж, үйлчилгээ

✓ Арьс, харшлын тусламж, үйлчилгээ

✓ Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ

✓ Нүдний тусламж, үйлчилгээ

✓ Мэс заслын тусламж, үйлчилгээ

✓ Диализын тусламж, үйлчилгээ