Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний үйл ажиллагааны хүрээнд ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сан, ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг манай аймагт ажиллаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тус үнэлгээний баг өнөөдөр /2026.05.26/ Эрүүл мэндийн газрын даргатай уулзалт хийж, санал солилцлоо.
Үнэлгээний баг өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг болон Амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах юм.

