70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД ҮЗЛЭГИЙН ҮР ДҮНГИЙН ТАЛААР ЯРИЛЦЛАА

0

🔹Эрүүл мэндийн газар Гүүд нэйборс ОУТББ Дархан-Уул аймаг дахь Мангирт ОНХХ хамтран ажиллах гэрээний хүрээнд “Үе тэнгийн-Эерэг нөлөөлөгч” сургагч багш бэлтгэх сургалт, “17 настай эрэгтэй сурагчдын эрүүл мэндийн үзлэг”, “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т бүртгэлтэй хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг тус тус амжилттай зохион байгуулсан.

🔹Тэгвэл өнөөдөр /2026.05.26/ хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулагдсан “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т бүртгэлтэй хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа 96 хувь биелэлттэй байсан талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

🔹Мөн Гүүд нэйборс ОУТББ Дархан-Уул аймаг дахь Мангирт ОНХХ-ээс өсвөр үеийн хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлыг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн газарт зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.

🤗Хамтын ажиллагаанд амжилт хүсье.