Бурхан багшийн Их дүйчэн өдөр болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр /2026.05.31/ “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” энх тайвны 6 км алхалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаа Манби жалбо уламжлалт эмнэлгийн Ерөнхий эмч Г.Уранцэцэгийн санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Эрүүл мэнд, эв нэгдэл, эрч хүчийг бэлгэдсэн 6км алхалтад Эрүүл мэндийн салбар, аймаг орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд өргөнөөр оролцлоо.
Хамтдаа алхаж-Энэрэл түгээж- Эв нэгдлийг бэхжүүлнэ

