Эрүүл мэндийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Найрамдал талбайн 6-р асар болон Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа хүүхэд багачууд, иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн зөвлөгөө өгөн, яаралтай түргэн тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хараа хяналттай байхыг зөвлөж байна.

