Эрүүл мэндийн газраас өнөөдөр /2026.06.02/ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, үзүүлэлтийг сайжруулахад салбарын хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ хүрээнд 2025 оны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийн дүн шинжилгээ, 2026 тус чанарын үзүүлэлтийг сайжруулах, Монпен төслийн үзлэгийн өнөөгийн байдал, Эх, хүүхэд, Өрх, сумын ЭМТ-ийн тусламж үйлчилгээ мөн Өсвөр насны хүүхдийн жирэмслэлт, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой асуудлууд дээр удирдлага, эмч мэргэжилтнүүдэд дор бүрнээ цаашид анхаарч ажиллах талаар чиглэл өгсөн. Хэлэлцүүлэгт ЭМГ,НЭ, Өрх, сумын ЭМТ-ийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

