70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“БҮҮ БАС” ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН АЯН АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

0

🔹Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 27 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “БҮҮ БАС” нөлөөллийн аяны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

🔹Тус аян нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “ЗА бол ЗААВАЛ хий” хүүхдийн төлөө аяны хүрээнд хүүхэд багачуудыг усны ослын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой юм.Нээлтийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга А.Янжмаа оролцож, Дархан-Уул аймагт аяны үйл ажиллагаа албан ёсоор эхэлснийг мэдэгдлээ.

🔹Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас аяны хүрээнд “Хараа голын эрэг” дагуу хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид болон амарч, зугаалж буй иргэдэд, хүүхэд багачуудад Наршилт, үер усны аюул, хоолны хордлого, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч ажиллах юм.Мөн цаашид голын эрэг дагуу аялал зугаалга зохион байгуулж буй иргэдэд эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэн үед буюу эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.