70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ГЕПАТИТЫН ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ УГТАН 2 САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0

🔹Гепатит вирусийн халдварыг эрт илрүүлэх, тандалт, оношилгоо,эмчилгээ хяналт, урьдчилан сэргийлэлт, халдвартай жирэмсэн эхээс хүүхдэд дамжих халдварыг таслан зогсоох үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой 2 сарын аян үргэлжилж байна.

🔹Тус аяны хүрээнд Төр хувийн хэвшлийн албан байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон зорилтод бүлгийн иргэдийг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, гепатитын В,С вирусийн эрт илрүүлэг шинжилгээнд хамруулж, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эмчилгээ хийгдэх юм байна.Өнөөдөр Дархан-Уул аймаг дахь Авто тээврийн газрын ажилтнуудад мэдээлэл өгч, гепатитын В,С вирусийн эрт илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.