Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас Өрх,сумын Халдварт өвчин хариуцсан эмч, Вакцинатор сувилагч нарт “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалт”-ын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан байна.

