Эрүүл мэндийн газрын санаачилгаар Нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үзлэгийн үйл ажиллагааг 2 дахь удаа зохион байгуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд эрүүл мэндийн онцлогоос шалтгаалан урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж чаддаггүй учир тус үзлэгээр дамжуулан нэгдсэн журмаар үзлэгт хамруулах, өвчлөлийг эрт илрүүлэх, цаашид гарах хүндрэлээс сэргийлэх зорилготой юм. Үзлэг 2026.04.01-04.02 өдөр хийгдэнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ:
-СУРГАЛТ
-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭХО,
-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮЗЛЭГ,
-ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Эрүүл мэндийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Нэгдсэн эмнэлэг
ХААНА: ХБХХТөвийн байранд,
ХУГАЦАА: 2026.04.01-02, 09:30-16:00
ХОЛБОО БАРИХ: 80088464, 77173993

