Эрүүл мэндийн газраас Дархан хотын тохижилт үйлчилгээний газрын ажилчдад Халдварт өвчин , Сүрьеэ, Улаанбурхан ,БЗДХ/ДОХ, Архи тамхины хэрэглээ, хорт зуршлаас сэргийлэх сэдэвт эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Уушгины эмгэг болон бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх түргэвчилсэн тестээр шинжилгээ авч ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэг болон түргэвчилсэн шинжилгээгээр өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатны эмчилгээ хийгдэх талаар зөвлөгөө өглөө.

