Нэгдсэн эмнэлгийн “Түргэн тусламжийн тасаг”-т иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд автомашины хүртээмжтэй хэрэгцээ нэн чухал байдаг.
Өнөөдөр тус тасагт Аймгийн ИТХ-аар батлагдсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үйлчлэх зориулалт бүхий тэг гүйлттэй “Тоёота Хайс” маркийн 16 хүний суудалтай автомашиныг хүлээлгэн өглөө.
Тус автомашинд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор эмнэлгийн тоног, төхөөрөмж байршуулан ашиглах юм байна.

